Макс групп Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч хэмээн өргөмжлөгдлөө

2001 оноос эхэлсэн ТОП 150 аж ахуйн нэгж өргөмжлөх ёслолд шалгарч буй хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа өргөжин тэлж, мянга мянган ажлын байрыг шинээр бий болгож, улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлт, хөгжлийн гол ачааг нуруундаа үүрч яваа билээ.
Макс Групп нь эдгээр Топ аж ахуйн нэгжүүдийн эхний эгнээнд байнга орж явдаг. Бид 20 гаруй жилийн тэртээд ууган компаниа үүсгэн байгуулж бизнесийн гараагаа эхэлж байсан бол чанартай үйлчилгээ, шударга хөдөлмөр, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, хэрэглэгчдээ дээдэлж ажилласны үр дүнд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулагч, групп компани болон хөгжсөн.
Үүнийг бататгаж дахин шилдэг аж ахуйн нэгжээр өргөмжилж байна. Макс группийн ололт амжилт бүр манай ажиллагсадын сэтгэл, зүтгэл болон харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд, түншүүд хэрэглэгчдийн маань итгэлийн үр дүн билээ. Бидэнтэй хамтран ажилладаг та бүхний итгэлийг улам бүр дааж явах болно гэдгээ илэрхийлж байна.