Макс Групп Кристина Ноблийн Хүүхдийн Сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Илүү сайхан Монголын төлөө уриатай МАКС Групп нь үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд нийгэмд чиглэсэн нэлээдгүй олон ажлыг төлөвлөсөн бөгөөд эдгээрийг нэг болох Кристина Ноблийн Хүүхдийн Сантай харилцан хамтран ажиллах санамж бичигт 2022 оны 8-р сарын 12-ны өдөр гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурахад МАКС Группийн Үйл ажиллагааны газрын захирал Д. Эрдэнэчимэг болон КНХС-гийн Монгол улс дах үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Амаржаргал, КНХС-гийн Олон улсын стратеги, засаглал хариуцсан захирал Natalie Fairlie нар байлцсан юм.
Уг хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд КНХС-ын үйл ажиллагааг МАКС Группийн хамааралтай компаниудаар дамжуулан дэмжиж ажиллах, харилцан хамтран хүүхдэд чиглэсэн нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх юм. Хамтын ажиллагааны хүрээнд МАКС Групп нь СҮҮ ХК-аар дамжуулан тус сангийн “Нархан“ хүүхэд асрамж халамжийн төв болон Хөх Тэнгэр халамжийн цэцэрлэгийн сүүний хэрэгцээг ханган нийлүүлэхээр болсон байна.

КНХС нь ашгийн болон шашны бус хүмүүнлэгийн байгууллага бөгөөд 1997 оноос хойш Монгол улсад зорилтот бүлгийн хүүхдүүдийг асран хамгаалахаас гадна боловсрол, эрүүл мэнд, сэтгэлзүйн цогц үйлчилгээг нийт 11 төсөл хөтөлбөрөөрөө дамжуулан одоогоор 40,000 гаруй хүүхдүүдэд үзүүлээд байгаа юм.”
Leave a Reply