Макс групп дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц шатрын бяцхан тамирчдын сорилго “Цагаан бэрс 2015” тэмцээнийг зохион байгууллаа

Макс групп дэлхийн хэмжээний шинэ залуу тамирчдыг бэлтгэн гаргах зорилгоор спортын арга хэмжээ, тэмцээн уралдаануудыг тогтмол дэмжин спортын олон холбоонуудтай хамтран ажилладаг. Үүний нэг нь Оюун ухааны спорт буюу шатрын Спорт юм. Монголын шатрын холбоо, МҮЭСТОрдонтой хамтран “Цагаан бэрс – 2015” өсвөрийн шатарчдын түргэн болон түргэвчилсэн /Рапид, Блиц/ тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг МҮЭСТО-д 2015 оны 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
“Цагаан бэрс-2015” өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь Монголын оюунлаг хүүхдүүдийг дэмжих, нийтийн шатрын спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, улсын болон ОУ-н чанартай тэмцээнүүдийн өмнөх сорилго болж чаддагаараа давуу талтай, мөн дэлхийн шатрын холбооны рейтингэд тооцогдох тэмцээн бөгөөд хүүхэд багачууд, залуу шатарчдын хүсэн хүлээдэг улсын чанартай томоохон тэмцээнүүдийн нэг болсон сайхан уламжлалтай билээ.
“Цагаан бэрс-2015” тэмцээнд хот, хөдөө орон нутгийн 10 гаруй аймаг, шатрын 30 гаруй клубийн өсвөрийн тамирчдаас бүрдсэн 7-18 насны эрэгтэй, эмэгтэй 320 гаруй шатарчин хүүхдүүд МҮЭСТОрдны спорт цогцолборт 2 өдөр оюун ухаанаа уралдууллаа.
Энэ жилийн тэмцээний онцлог нь РАПИД /түргэвчилсэн/ -ын төрлөөс гадна Бодлого бодолт, Блиц гэсэн 2 төрлийг шинээр нэмж оруулснаар тэмцээнийг улам сонирхолтой болгож байлаа.