Макс группийн 2015 оны шилдгүүд үзэсгэлэнт Чэжү арлаар аялаад ирлээ

Макс групп жил бүр шилдгүүдээ шалгаруулан гадаадад аялах эрхээр шагнаж урамшуулдаг билээ.

2015 оны Группийн шилдэг удирдагч, шилдэг менежер, шилдэг ажилтнууд маань 06 дугаар сарын 14-нөөс 19-ний хооронд шууд нислэгээр Солонгосын аялал жуулчлалын төв болох үзэсгэлэнт Чэжү арлаар 4 хоног, 5 өдрийн аялал хийгээд ирлээ. Аяллын бүрэлдэхүүнд:

  • Макс Группийн шилдэг удирдагч, Стратеги төлөвлөлт хариуцсан захирал Ц.Соёл-Эрдэнэ,
  • Макс Группийн шилдэг менежер, Макс Импэкс компанийн Ахлах санхүүч Б.Жүгдэррагчаа, Макс Хүнс компанийн Салбар хариуцсан менежер Н.Нямсүрэн, Макс Центр компанийн Бизнес шинжээч Н.Бадамсэд,
  • Макс Группийн шилдэг ажилтан, Макс Хүнс компанийн Худалдагч Б.Батчулуун, Макс Ложинг компанийн Тогооч Б.Намжилсүрэн, Хүч сервис компанийн Сантехникч Д.Лодон, Макс Өргөө компанийн Цахилгаанчин Н.Баярхүү, Макс Эксим компанийн Худалдааны төлөөлөгч Ш.Магвансүрэн, Макс Хүнс компанийн Ахлах тогооч Д.Отгонбаяр,
  • Макс Ложинг компанийн шилдэг ажилтан Хангамжийн менежер Т.Мөнхбадрал нар оролцлоо.

Энэхүү аяллыг зохион байгуулахад Монгол талаас Рамадагийн Ерөнхий менежер Жанг Мин Сеок санаа тавин, Чэжүгийн аяллын “J trip” компанитай холбогдон дээд зэрэглэлийн үйлчилгээ бүхий  аяллыг зохион байгуулж гүн туслалцаа үзүүлсэнд Макс группийн нийт хамт олон болон аялагчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.

Аяллын баг хөтөлбөрийн дагуу Чэжү арлын хамгийн үзэсгэлэнт газрууд болох далайн эргийн үзэсгэлэнт ногоон байгаль, далайн үзэсгэлэнт Луугийн толгой хад, Ургах наран оргил, Чунжён хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, Солонгосын Санап үндэсний тосгоноос эртний Солонгосчуудын амьдрал ахуйтэй танилцаж, Love land хайрын хотхонд зугаалж, Чэжү дахь Монгол морьдын үзүүлбэр үзэж, далайд завиар аялж, Castlex Golf цогцолбор болон Рамада зочид буудалд байрлаж, E-mart, Lotte mart зэрэг худалдааны төвтэй танилцаж, бие биетэйгээ дотно нөхөрлөж, нэг хамт олон, нэг баг болж сэтгэл хангалуун сайхан амарлаа.

Аялалд оролцсон ажилтнууд маань тун өндөр сэтгэгдэлтэй ирсэн бөгөөд аяллын сэтгэгдлээ эхнээсээ илэрхийлж, Группийн захиргаа, удирдлагын баг болон хамт олондоо талархлаа илэрхийлж, захидал ирүүлсээр байна.

Аяллын зургуудын нэгээхэн хэсгээс та бүхэнд толилуулж байна.

Манайхан байрлаж буй Castlex villa-гийнхаа өмнө

Аяллын замд

Далайн эрэг – Hallim park

Монгол морьдын үзүүлбэрийн дараа

Солонгосын үндэсний хэв маягаа хадгалж үлдсэн тосгоны амьдралтай танилцах үеэр

Ургах наран оргилд гарахын өмнө

Чунжён хүрхрээний дэргэд

Songaksan уулруу алхах замдаа

Далайд усан завиар аялах үеэр

Hallim park –аас буцах замдаа

Hallim park

Хайрын хотхонд зочлох үеэр

Манай аялагчдын талаар Чэжүгийн өдөр тутмын сонинд гарчээ.