Макс группийн шагайн наадгай

Өнгөрөгч долоо хоногт Макс Хүнс ХХК-иас санаачлан анх удаа шагайн наадгайг группийн нийт охин компанийн дунд амжилттай зохиолоо. Тэмцээнд Макс Импэкс, Макс Хүнс, Макс Майнинг, Топ Бүлэг, Макс Өргөө, Хүч Сервис, Макс Ложинг, Макс Лайн, MNC телевиз, Макс Эксим, Вош Штерн, Макс Цонх, Сүү ХК-ийн ажилтнууд оролцож шагай шүүрэх болон шагай няслах тэмцээнд оролцсон юм.
ШАГАЙ ШҮҮРЭХ ТЭМЦЭЭНД:
I байр Бямбацогт /Хүч Сервис ХХК/
II байр Батжаргал /Вош Штерн ХХК/
III байр Түвшинжаргал /MNC телевиз/
<ШАГАЙ НЯСЛАХ ТЭМЦЭЭНД:
I байр Жүгдэррагчаа /Макс Импэкс ХХК/
II байр Төгсжаргал /Макс Хүнс ХХК/
III байр Баттөр /Макс Майнинг ХХК/
Мөн хөгжөөн дэмжигч, үзэгч, оролцогчдын дунд оньс тайлах болон түргэн хэллэгийн тэмцээн зохиосон. Оньс тайлах тэмцээнд Золбоо /Макс Импэкс ХХК/, түргэн хэллэгийн тэмцээнд Нарантуяа /Макс Хүнс ХХК/ нар түрүүллээ.
Шагайн наадгайд ашигласан шагай, эсгий олбог, оньсон тоглоом зэргийг Макс Хүнс ХХК-ийн Мах боловсруулах цехийн хамт олон өөрсдийн түүхий эдийг ашиглан бүтээсэн бөгөөд тэмцээний ялагчдыг өөрсдийн гараар бүтээсэн монголын уламжлалт тоглоом болох алаг мэлхий, дөрвөн бэрх, оньсон тоглоомоор шагнасан.
Сар шинийн баярыг угтан амжилттай зохион байгуулсан шагайн наадгайг цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.