Макс группийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах MAX CUP-2016 тэмцээн

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Макс Группийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах MAX CUP 2016 тэмцээн 9 сарын 24-ний өдөр British School Of Ulaanbaatar-н ногоон талбайд амжилттай болж өндөрлөлөө. MAX CUP 2016 тэмцээнийг 2015 оны цомын эзэд болох Макс Импэкс ХХК зохион байгуулж нийт 13 салбар компани 14 баг оролцон авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.

1-р байранд Сүү ХК-ийн AMORE 1 баг түрүүлж алтан медаль, өргөмжлөл 500,000т, шилжин явах цом. MAX CUP-2017 тэмцээнийг өөрийн талбай дээр зохион байгуулах эрх хожив.

2-р байранд Макс Хотелс ХХК-ийн баг удаалж мөнгөн медаль, өргөмжлөл 300,000т

3-р байранд Макс Центр ХХК-ийн баг орж хүрэл медаль, өргөмжлөл 200,000т

Макс Центр ХХК-ийн ээлжийн ажилтан Б.Нямдорж 8 гоолоор шалгаран ШИЛДЭГ ДОВТЛОГЧ болж,

Макс Шил ХХК-ийн угсралтын ажилтан Н.Энхбат хамгийн олон бөмбөг хаасан амжилтаар ШИЛДЭГ ХААЛГАЧ болон цомоор шагнуулав.