Макс Группийн хоёр компани “Энтрепренер 2021”-ийн ШИЛДЭГЭЭР шалгарлаа

“СҮҮ” ХК ОНЫ ШИЛДЭГ ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан, бизнесийн салбартаа манлайлж буй аж ахуй нэгжүүдээ алдаршуулан шагнадаг, уламжлалт “Энтрепренер 2020-2021” шалгаруулалтаас “Сүү” ХК оны онцлох шилдэг 10 ААН-ийн нэгээр тодорч, “Мөнгөн Меркури” шагнал хүртлээ. “Мөнгөн Меркури” шагнал бол “Сүү” ХК-ийн 500 ажилтан, 2500 бэлтгэн нийлүүлэгч, 3000 гаруй харилцагч дэлгүүрүүд болон хөрөнгө оруулагч нарын хөдөлмөрийн үр шим юм.

Бизнесийн салбарынхан хүндхэн сорилтуудтай тулгарсан 2020-2021 онуудад “Сүү” ХК ажлын байраа нэмэгдүүлж, ажилтнуудынхаа эрүүл мэнд, халдвар хамгааллыг сахиулах үйлст анхаарлаа хандуулан ажиллахын зэрэгцээ төлөвлөгөөт хөрөнгө оруулалтуудаа амжилттай хийн, үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж чадсан. Мөн энэ онд компанийн хувьцааны ханш өмнөх онтой харьцуулахад 275% өсөж, үнэт цаасны зах зээл дээр 100 тэрбумаас дээш үнэлгээтэй компаниудын эгнээнд нэгдсэн амжилттайгаар шинэ оноо угтаж байна.

“МАКС РӨҮД” ХХК БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

МҮХАҮТ-ын “Энтрепренер-2021” шалгаруулалтаас барилга, дэд бүтцийн салбарын Энтрепренер буюу “Хүрэл Меркури” шагналын эзнээр “Макс Рөүд” ХХК шалгарлаа. Бизнесийн үйл ажиллагааны чиглэл нэгт салбарын аж ахуй нэгжүүдээ манлайлан, Монгол орны зам барилгын их бүтээн байгуулалт, тэр дундаа 2021 онд Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126,7 км замыг 11 сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн амжилтад тулгуурлан тус нэр хүндтэй шагналыг хүртлээ. Энэхүү амжилт бол МУ-ын автозамын 92 жилийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд хамгийн үр бүтээмжтэй ажилласан, өндөр үзүүлэлт бүхий гүйцэтгэл юм.

Тус зам барилгын ажлыг гүйцэтгэхэд 700 орчим ажилтан, 300 гаруй машин механизм, 16 үйлдвэр хүчин чармайлт гарган, шаргуу ажилласан тул энэхүү шагнал нь бүтээн байгуулалтад оролцсон бүх хүний хөдөлмөрийн үр шим гэдгийг бахархалтайгаар илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published.