Макс группийн хамт олон дахин 34 хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийлээ
“Илүү сайхан Монголын төлөө” уриатай үйл ажиллагаагаа явуулдаг Макс групп 2016 онд нийслэл хотын өнгө төрхийг нэмэгдүүлсэн Holiday Inn зочид буудал, 220К орон сууцны нээлтийг тохиолдуулан 30 бүтэн өнчин хүүхдэд хадгаламж нээж өгөхөөр амлаж байсан ба өнөөдөр Нийслэлийн асран хүмүүжүүлэх төвийн 34 хүүхдэд тус бүр 500,000 төгрөгийн хадгаламжийг нээж өглөө.
Макс Группийн удирдлагууд хурдан хүлгүүдийнхээ бай шагнал, томоохон бүтээн байгуулалтын эхний орлогоос Асрах төвийн хүүхдүүдэд хадгаламж нээж өгдөг уламжлалтай бөгөөд 2011 оноос эхлсэн энэ хөтөлбөр өнөөдрийн байдлаар 200 гаруй хүүхдэд тус бүр 500,000 төгрөгийн хадгаламжийг нээж өгөөд байгааг дуулгахад таатай байна.

Эдгээр хүүхдүүд 18 нас хүрээд асрах төвөөс гаран бие даан амьдралд хөл тавихад энэхүү 500,000 төгрөгийн хадгаламж нь хүүтэйгээ нийлээд нэлээдгүй их мөнгө болдог байна.

Мөн Макс Группийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан зорилтот бүлэгт чиглэсэн хандив тусламжийг тогтмол явуулдаг бөгөөд хараагүйчүүдийн холбоотой 11 дахь жилдээ хамтран ажиллаж холбоодоор дамжуулан 1200 гаруй зорилтот бүлгийн харааны бэрхшээлтэй ахмадад хүнс, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний туслалцааг тогтмол үзүүлэн ажилладаг байна.