Макс группийн спорт наадам “Max cup-2016” тэмцээн 15 дахь жилдээ
Макс группийн харьяа компаниудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Макс CUP-2016 спорт наадам энэ жил “Эрч хүч, эв нэгдлийн төлөө хамтдаа!” уриатайгаар 11-р сарын 19, 20-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, нийт 14 компаний 400 гаруй тамирчин сагс, шатар, ширээний теннис, дартс, олс таталт гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Энэ жилийн тэмцээний зохион байгуулагч Сүү ХК-ийн зүгээс хөгжөөн дэмжигчиддээ зориулсан уралдаан тэмцээн, урамшуулалт арга хэмжээг мөн тогтмол зохион байгуулж, идэвхжүүлж байсан юм. Хаалтын ажиллагаанд Макс группийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд үг хэлж, баг тамирчиддаа баяр хүргэлээ.

Шатар
I байр – Сүү ХК
II байр – Макс Шил
II байр – Марко Поло
Эмэгтэй шилдэг тамирчин – Сүү ХК, Э.Одончимэг
Эрэгтэй шилдэг тамирчин – Макс Ложинг, З.Эрдэнэбаяр

Ширээний теннис эр
I байр – Макс рөүд, Б.Маналсүрэн
II байр – Макс рөүд, Т.Энхбаяр
II байр – Сүү ХК, Б.Өнөрбаяр

Ширээний теннис эм
I байр – Макс Эксим, Д.Дэлгэрцолмон
II байр – Макс рөүд, Т.Лхагвамаа
II байр – Макс Хүнс, Д.Болормаа

Дартс
I байр – Макс Эксим
II байр – Макс Хүнс
II байр – Макс Ложинг

Олс таталт
I байр – Топ бүлэг
II байр – Сүү ХК
II байр – Макс Эксим

Сагс эм
I байр – Сүү ХК
II байр – Топ бүлэг
II байр – Макс Центр
Шилдэг эмэгтэй тоглогч Сүү ХК, Ө.Эрдэнэцэцэг

Сагс эр
I байр – Топ бүлэг
II байр – Макс Эксим
II байр – Макс Ложинг
Шилдэг эрэгтэй тоглогч Топ бүлэг, Б.Эрдэнэбаяр

Энэ жилийн тэмцээнийг бага онооны системээр дүгнэсэн бөгөөд нийлбэр дүнгээр Сүү ХК тэргүүлж, шилжин явах цомыг 3 дахь жилдээ дараалан хүртэж байгаа тул үүрд хадгалахаар боллоо. 2-р байрт Топ бүлэг, 3-р байрт Макс Эксим компаниуд тус тус шалгарлаа.