Макс группийн нэрэмжит “Ирээдүйн од” өсвөр үеийн талбайн теннисний тэмцээн 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

Макс группийн нэрэмжит “Ирээдүйн Од” өсвөр үеийн талбайн теннисний тэмцээн 2015.09.19-ны өдөр хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд хот, хөдөө орон нутгаас 9 багийн 130 орчим тамирчид 5-н насны /7,8, 9, 10, 11 нас/ ангиллаар нийт 40-н багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Нийтийн биеийн тамирыг сурталчлах, улмаар шинэ залуу тамирчдыг бэлтгэн гаргах зорилгоор Макс Групп спортын арга хэмжээ, тэмцээн уралдаануудыг тогтмол дэмжин спортын холбоонуудтай хамтран ажилладаг. Үүний нэг нь ирээдүйд талбайн теннисний спортоор тив, дэлхийн хэмжээний тамирчид бэлтгэн, Монгол улсынхаа нэрийг олимпын наадмууд, “Уимблдон” болон Австрали, Америк, Францын нээлттэй аварга шалгаруулах “Их дуулга”-д дуурсгах хэтийн зорилготойгоор 2013 оноос эхлэн МТТХолбоотой хамтран талбайн теннисний өсвөрийн тэмцээн уралдаануудыг тогтмол зохион байгуулж ирсэн юм.

Аливаа спортыг хөгжүүлэх зөв гарц нь тамирчдыг багаас нь хөгжүүлж сургах байдаг. Монголын талбайн теннисний холбоо Макс Групптэй хамтран хүүхдийн шигшээ багийг 11 хүртэлх насны хүүхдүүдээр бүрдүүлэн Олон улсын теннисний холбооноос хэрэгжүүлж буй “Мини Теннис” хөтөлбөрийн дагуу бэлтгэл сургуулилтууд хийгдэж байгаа. Шигшээ багийн бэлтгэл сургуулилтууд үр дүнгээ өгсөн нь Олон улсын тэмцээн уралдаанаас алт, мөнгөн медалийн эзэд эхнээсээ тодорсон, “Ирээдүйн Од” өсвөр үеийн талбайн теннисний тэмцээний өрсөлдөөн ширүүн, тоглолтууд илүү сонирхолтой, оролцсон тамирчдын чансаа ахиснаар харагдаж байна