Макс группийн нэрэмжит буудлага спортын “МАКС ТРОФИ-2014” тэмцээн энэ сарын 22-24ны өдрүүдэд техник спортын төв клубт болж байна.

Макс Группийн нэрэмжит буудлага спортын “Макс Трофи” тэмцээн 2007 оноос хойш 8 дахь жилдээ  “Макс-Трофи-2014” нэртэйгээр энэ сарын 24-28-ны өдрүүдэд Техник спортын төв клубт болж байна .
“Макс-Трофи-2014”  тэмцээн өсвөр, насанд хүрэгчид, залуучууд гэсэн 3-н төрлөөр нийт 36 багц медаль болон 6-н цомын төлөө 130 гаруй тамирчид хийн болон урт бууны 10 м дасгалд өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн ирэх гуравдугаар сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж буйгаараа ихээхэн онцлогтой болж байна.
Тэмцээнд ОУХМ Б.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Н.Баяраа, ОУХМ Б.Бишрэл болон өсвөрийн “Гэгээ” коллежийн оюутан, спортын мастер Түмэнжаргалын Хаш-Эрдэнэ, Хэнтий аймгийн тамирчин Ариунбадралын Дөлгөөн нарын шилдэг тамирчид оролцож байна. Мөн өсвөрийн гар бууны Г.Буянбаатар, Б.Ган-Очир, Г.Алтанбагана болон охидын М.Буянхишиг /Булган аймаг/, Б.Туул, Н.Шинэ-Мөрөн зэрэг шилдэг тамирчид өрсөлдөж буй. Өсвөрийн шилдэг тамирчдыг ирэх сард Кувейт улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Зарим тамирчдын хувьд Тивийн аваргад оролцох эрхээ авсан боловч ивээн тэтгэгч байгууллага олдохгүй байгаа учир хүндрэлтэй байгаа талаар дасгалжуулагчдын зүгээс бидэнд мэдэгдсэн юм.Тэмцээний эхний өдрүүдэд ХГ-4 болон ХГ-6 дасгалын аваргууд тодорсон байна. Өчигдөр болсон хөвгүүдийн 10 м хийн урт бууны дасгалд “Гэгээ” коллежийн I курсын оюутан спортын мастер Т.Хаш-Эрдэнэ (581+200.0) тэргүүлсэн бол Хан-Уул дүүргийн А.Өгөөмөрбаян (563+198.1), Баянгол дүүргийн О.Батбямба (532+176,3) нар удаалжээ.10 м-ийн хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Баяраа (592+205.01) тэргүүлж, “Говь эксполорэйшн” компанийн тамирчин ОУХМ Х.Бямбабаатар (586+202.4), “Снайпер” клубын тамирчин ОУХМ Б.Баттогтох (577+181.6) нар удаах байруудад шалгараад байна.

Тэмцээний дүнг танилцуулъя
ХӨВГҮҮД

>10 м хийн гар буу (ХГ-6)
1-р байр: спортын мастер Л.Мөнх-Эрдэнэ 526+190.9 (Хан-Уул дүүрэг)
2-р байр: I зэрэгтэй Г.Буянбаатар 556+189,8 (“Аварга”)
3-р байр: Б.Ган-Очир 534+164.5 (Баянзүрх дүүрэг)

10 м хийн урт буу /ХБ-6/
1-р байр: спортын мастер Т.Хаш-Эрдэнэ 581+200.0 (“Гэгээ” коллежийн I курсын оюутан)
2-р байр: I зэрэгтэй А.Өгөөмөрбаян 563+198.1  (Хан-Уул дүүрэг)
3-р байр: III зэрэгтэйО.Батбямба 532+176,3 (Баянгол дүүрэг)

ЭРЭГТЭЙ: 
10 м хийн гар буу /ХГ-6/
1-р байр: спортын мастер А.Алтанхуяг 560+195.6 (Орхон)
2-р байр: спортын мастер Э.Бадамгарав 561+194,4 (“Буудагч”)
3-р байр: ОУХМ Э.Даваахүү 577+171.6 (“Алдар”)

10 м-ийн хийн урт буу /ХБ-6/
1-р байр: ОУХМ Н.Баяраа 592+205.01 (“Алдар” спорт хороо)
2-р байр: ОУХМ Х.Бямбабаатар 586+202.4 (“Говь эксполорэйшн” компани)
3-р байр: спортын мастер Б.Баттогтох 577+181.6 (“Снайпер” клуб). Шигшээ буудлагад наймдугаар байраар шалгарсан тэрээр амжилттай буудсанаар гуравдугаар байр эзэллээ.