Макс группийн захирлууд төрийн дээд шагнал алтан гадас одонгоор шагнагдлаа

Хүн бүр бүтэн жилийн ололт амжилтаа дүгнэж, шинэ оныхоо төлөвлөгөөг гаргаж байгаа энэ өдрүүдэд Макс группийн захирлууд төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдлаа. Эдгээр хүмүүс бол Макс Группийн Бизнес хөгжил Хөрөнгө зохицуулалт хариуцсан захирал Ц.Соёл-Эрдэнэ болон Макс Цонх ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баярсайхан нар юм.

Ц.Соёл-Эрдэнэ нь 2011 оноос Макс Группт Санхүү хөрөнгө зохицуулалт хариуцсан захирлаар, 2015 оноос Бизнес хөгжил, хөрөнгө зохицуулалт хариуцсан захирлаар ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа өөрийн үндсэн ажлын зэрэгцээ Максын шинэ томоохон төслүүдийг санаачлах, удирдан хэрэгжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн, хэдхэн хоногийн өмнө Группийн шилдэг шинийг санаачлагч удирдагчаар тодорсон билээ.

С.Баярсайхан нь 2006 оноос одоог хүртэл Макс Группийн Хамгаалалтын албаны дарга, Топбүлэг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Марко поло ХХК-ийн Ерөнхий менежер, Уурхайн дарга зэрэг ажлуудыг хариуцлагатай гүйцэтгэж, мөн хэдхэн хоногийн өмнө Макс Цонх хэмээх үйлдвэрлэлийн компанийг удирдах Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод байгаа билээ.


Төрийн өндөр шагналаар шагнагдсан захирлууддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ажил үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе.