Макс группийн Ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд Монголын барилгын үндэсний Ассоциацын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

онголын Барилгын Үндэсний Ассоциацын 3 дугаар чуулганаас сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүд 2016.05.06 өдөр анхдугаар хуралдаанаа хийж, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчдөө сонголоо. Хуралдаанд Удирдах зөвлөлийн 31 гишүүд болон түүний төлөөлөл ирж, 100 хувийн ирцтэй хуралдсан ба Монголын барилгын салбарыг чиглүүлэх удирдах хүндтэй, хариуцлагатай үүргийг Макс группийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэдэд хүлээлгэн өглөө.