Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар ММСУХ-ны эрхэм дээд шагнал “Молор эрдэнэ” одонгоор шагнагдлаа

2015 он Морин спортынхны хувьд хийморьтой жил байлаа. МУ-ын тод манлай уяач, Макс Группийн ерөнхийлөгч  Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хүлэг дэлхийн аварга шалгаруулах Breeder’s Cup тэмцээнд түрүүлж дэлхийн аварга цолыг Монгол уяач авлаа. Энэ үйл явдал Монгол уяачын ур чадварыг дэлхийд гайхуулж Монгол түмний бахархлыг нэгээр нэмлээ. Ийнхүү Нүүдэлчин Монголын соёл эрийн гурван наадмын бүх төрлүүд дэлхийд данстай, дэлхийн аваргатай боллоо. Энэхүү үйл явдал Монгол уяачид дэлхийд өрсөлдөх боломжийг нээсэн төдийгүй цаашлаад Монгол уяачид олон улсад гарах гарцын хаалгыг нээсэн бахдам амжилт юм.

Д.Ганбаатарын сүүлийн 10 гаран жил Монголын морин спортын хөгжилд оруулсан хөдөлмөр, сэтгэл зүтгэлийг үнэлэхийн зэрэгцээ Монгол уяачын ур чадварыг дэлхийд гайхуулж “Mongolian Saturday” морио дэлхийн аварга болгон нүүдэлчдийн морины агуу соёлыг дэлхийд гайхуулан Монгол түмний аархал, бахархал омогшлыг төрүүлсэн явдалд талархал илэрхийлээд түүнд ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонг гардуулжээ.