Макс группийн дэлхийн “Од” болон гялалзах өсвөрийн тамирчдыг дэмжиж байна

Талбайн теннисний тэмцээнд оролцохоор 10 настай тамирчид Бээжин хотыг зорив

Үндэсний болоод их спортод элэгтэй “ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫН ТӨЛӨӨ” уриатай Макс групп өсвөрийн насны тамирчдыг спортын салбарт бэлтгэн гаргах зорилго агуулж, энэ хүрээнд талбайн теннисний 8-10 насны тамирчдыг жил гаруй хугацаанд бэлтгэжээ. Тэд хичээллэлт сургуулилтыг амжилттай хийж Бээжин хотод болох талбайн теннисний өсвөрийн тамирчдын тэмцээнд алтан медаль авчрах хүсэл тэмүүлэлтэйгээр оролцохоор болж онгоцны тийз зардал мөн бүтэн жилийн хугацаанд тамирчин хүнд шаардагдах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөнд талархлаа илэрхийлж Макс группийн удирдлагуудтай уулзсан юм. Өсвөрийн наснаасаа амжилт гаргаж, улс орныхоо нэрийг Дэлхийн тавцанд цуурайтуулсан алдартай тамирчид болохыг Макс группийн ерөнхийлөгч Ганбаатар ерөөгөөд гарын бэлэг гардуулан өглөө. Үүний хариуд тамирчид талбайн теннисээр хичээллэх нөхцөлийг бүрдүүлж өгсөнд баярласнаа илэрхийлээд Бээжин хотод болох тэмцээнээс алтан медалын эзэн болохын төлөө чармайна гэдгээ хэллээ.

Олон улсын теннисний холбооны 1-р зэргийн дасгалжуулагч Б.Дүүрэнбаяр:

Талбайн теннисний аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27,28-ны өдрүүдэд Бээжин хотод болно. Ер нь талбайн теннисний спорт манай улсад хөгжих үндэс суурь эь тавигдаад байна гэж болохоор байна. Хэдийгээр 1990 онд олон улсын теннисийн холбоо болон Азийн теннисийн холбоонд манай улс элссэн ч энэ спортод дэмжлэг дутагдаж, төдийлөн хурдацтай хөгжөөгүй. Харин өнгөрсөн жилээс эхлэн уг спортод Макс групп анхаарлаа хандуулж, дэмжиж байгаагийн үндсэн дээр манай улсын өсвөрийн тамирчдын ур чадвар ахиад зогсохгүй, олон улсын тэмцээнд оролцох боломж ийнхүү нээгдэж байна.