“Макс” группийн бөх Батжаргалын Лхагвадорж найм таван түрүүлж аймгийн арслан боллоо.

Энэ жилийн баяр наадмаар Макс Групп одтой наадаж 2 түрүү, 2 айраг хүртсэн тэгвэл баяр дээр баяр нэмж, энэ сарын 10,11-нд Өвөрхангай аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 256 хүчтэн зодоглон барилдсанаас Нарийнтээл сумын харьяат “Макс” группийн бөх, сумын заан 17-хон настай хүү Батжаргалын Лхагвадорж найм даван түрүүлж, Аймгийн арслан боллоо. Б.Лхагвадорж нь 2012, 2013, 2014 онуудад Улсын наадмын өсвөрийн барилдаанд гурван жил дараалан түрүүлсэн залуу бөх бөгөөд “Макс” групп түүний авьяас, хөдөлмөрийг үнэлэн байнгын бэлтгэл, сургуулилтыг таслалгүй хийх нөхцөл боломжоор хангасаар багагүй хугацаа өнгөрч байна. Макс группийн ирээдүйтэй хүчтэнд баяр хүргэе.