Макс группийн ажилтнууд Төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Ардын хувьсгалын 100 жил, Худалдааны салбарын үүсэл хөгжлийн 100 жилийн ойг тохиолдуулан Макс группийн дараах нэр бүхий ажилтнууд хамт олноо манлайлан, өөрсдийн мэдлэг оюун, ур чадвар, зүрх сэтгэлээрээ улс эх орон, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрээ төр засгаараа үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнууллаа.

Алтан-гадас одонгоор:

  • Макс группийн Хүний нөөц, захиргаа хариуцсан захирал Д.Нямлхаажав
  • Макс Импэкс ХХК-ийн Дотоод аудитын хэлтсийн дарга Н.Оюунтуяа,
  • Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болод
  • Макс Өргөө ХХК-ийн Дэд захирал Ц.Жаргал
  • Макс Хүнс ХХК-ийн Салбарын менежер Б.Оюунгэрэл
  • Макс Эксим ХХК-ийн Нярав Б.Бумчин
  • Нитросибирь Монголиа ХХК-ийн Үйлдвэрийн менежер М.Пагмажав
  • Сүү ХК-ийн Сүү тээврийн жолооч Ш.Батцэрэн
  • Сүү ХК-ийн Чанар, Лабораторын албаны дарга Ц.Батгэрэл
  • Сүү ХК-ийн Аппаратчин Н.Болормаа

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Топбүлэг ХХК-ийн Тасгийн дарга Г.Ням-Осор
  • Макс Хүнс ХХК-ийн Үйлчилгээний ажилтан Т.Хорлоо
  • Макс Эксим ХХК-ийн Логистик менежер Ч.Эрдэнэбаяр
  • Сүү ХК-ийн Аппаратчин Б.Мягмарбаяр
  • Сүү ХК-ийн Аппаратчин О.Цогзолмаа

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Топ бүлэг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Гантөмөр

Хамт олныхоо үлгэр дуурайл, бахархал болсон ажилтнууддаа дахин баяр хүргэж, цаашдын ажилд нь арвин их амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Илүү сайхан Монголын төлөө хамтдаа

Leave a Reply

Your email address will not be published.