Максын уяа дэлхийн дэвжээнд азтай одтой байна.

Максын уяа 2015 онд Төрийн наадмаас 2 түрүү 2 айраг хүртэж, бүсийн наадмуудаас олон айраг түрүү хүртсэн билээ. Тэгвэл МУТМ Д.Ганбаатарын Mongolian saturday Philadelphia Park морин тойруулгаад зуузай холбон аман хүзүүдлээ. Mongolian saturday нь 2 жилийн хугацаанд Америк нийт 6 түрүү авсан шандастай хурдан хүлэг юм. МУТМ Д.Ганбаатар ч Монгол ороныхоо нэрийг дэлхийн дэвжээнд хурдан мориор гаргаж, дэлхийн хамгийн чансаа өндөртэй Дубай КУП-д уралдах хүсэлдээ хүрэхэд ойрхон байна.