Максчууд 600 мод тарилаа

Өнгөрөгч амралтын өдрүүдэд өрнөсөн бүх нийтээр мод тарих хөдөлгөөнд Макс группийн 2,000 гаруй ажилтан нэгдлээ. “Байгаль дэлхийдээ хайраа өгье” уриатай мод тарих аян “Монголын морин уралдааны төв”-ийн цэцэрлэгт хүрээлэнд өрнөж, гацуур, шилмүүс зэрэг нийт 600 мод тарьсан юм.
Хөрсөө бэлдэхээс эхлээд модоо шилжүүлэн суулгах, услах зэрэг бүхий л үйл ажиллагааг Максчууд өөрсдөө хийж гүйцэтгэн, илүү ногоон Монголын төлөө гар бие, сэтгэл нэгдэн оролцлоо.
Энэ удаагийн мод тарих аян “Макс” группээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өгөх өдөр” хүмүүнлэгийн аяны эхлэл байсан юм. Тодруулбал, жил бүрийн 10-р сарын сүүлийн хагаст Максчууд нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн аяныг зохион байгуулдаг уламжлал тогтоод тав дахь жилдээ золгож байна. “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” уриатай хүмүүнлэгийн аян цаашид нийгмийн хариуцлага, хүн байхын утга учирын тухай сургалт лекц, цусаа хандивлах үйл ажиллагаа, хандивын аян зэргээр үргэлжилнэ.

