Максчуудын нэг өдөр: Мэдээллийн технологийн албаны хамт олон

Инженерүүдийн ажлын өглөө програм хангамж, сервер, тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа эсэхийг check list-н дагуу шалгахаас эхэлдэг. Яг одоо тэд харин группийн хэмжээнд erp програм нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Даруухан төрх, дуу цөөтэй, ажилсаг чанараараа эрхгүй ялгардаг технологийн мэргэжилтнүүдийг энэ удаагийн зочноор урилаа. Тэд “макс импэкс”-ийн бүтээмжийн багаас тодруулдаг 5s уралдааны 7-р сарын шилдэг хамт олноор тодорсон юм.
Танай албаны ажлын онцлох арга барил юу вэ?
Ажилтнуудын маань ард олон зуун хэрэглэгч, үйлчлүүлэгч байдаг учраас аль болох хурдан шуурхай хариу өгч, асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхийг зорьдог. Мөн асуудал үүссэн хойно нь шийдвэрлэх биш, урьдчилан харж, асуудал үүсэхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэх тал дээр нь илүү анхааран ажилладаг.
Та бүхний ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?
Өглөө ирээд Группийн хэмжээнд ажиллаж буй програм хангамж, сервер, тоног төхөөрөмжүүд маань хэвийн ажиллаж байна уу гэдгийг шалгахаас эхлэнэ. /Тусгай check list-ийн дагуу/. Түүний дараа хүн бүр төлөвлөгөөт ажлууддаа анхаарал хандуулна. Үүний зэрэгцээ гэнэтийн яаралтай дуудлагуудыг шийдвэрлэх шаардлага гарч ирнэ дээ.
Яг одоо төвлөрөн ажиллаж буй томоохон ажлынхаа талаар хуваалцахгүй юу?
Группийн хэмжээнд ERP цогц програм хангамж нэвтрүүлэх ажил хийгдэж байна. Мөн “Макс Хүнс” ХХК-ийн супермаркетуудын засвар, шинэчлэлтэй холбоотой, тоног төхөөрөмжийн шинэчлэл, угсралт, суурилуулалт дээр ажиллаж байна.
Хийх ажлын жагсаалтаа юун дээр хөтөлж, удирддаг вэ?
Ажлын байран дээр компьютер дээрээ /яаралтай ажлыг улаан өнгөөр, хийгдэж буй ажлаа шараар, хийгдэж дууссан ажлаа ногоон өнгөөр тэмдэглэж хөтөлдөг/. Мөн өрөөндөө яг одоо хийгдэж байгаа ажлуудаа хянах зорилгтой самбар дээр ажлаа төлөвлөн тэмдэглэдэг. Гадуур ажиллах үедээ ухаалаг утасны aппликейшн, ялангуяа notes буюу тэмдэглэл ихээр ашигладаг.
Та бүгдийн Цаг хэмнэх, Илүү бүтээмжтэй байх хамгийн сайн арга юу вэ?
Төлөвлөгөөний дагуу хийх ёстой ажлуудын жагсаалт үүсгээд, яаралтай, чухал гэх мэт онцлогоор нь эрэмбэлнэ. Үүнийг үндэслэж, аль ажлыг хэзээ, хэрхэн, яаж шийдвэрлэхээ төлөвлөдөг. Мөн тухайн ажлыг хийхдээ хэнтэй хамтарвал илүү үр дүнтэй байх вэ гэдэг талаас нь анхаардаг. Удаан ч гэсэн чанартай хийж гүйцэтгэх юм бол цаг хугацаа, зардал хэмнэдэг.
Танай ажиллаж буй салбарын онцлог нь юу вэ? Эерэг сайхан болоод хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ?
Технологи маш хурдацтай хөгжиж байгаа учир шинээр гарч буй технологиудыг хамгийн түрүүнд судалж, суралцаж эзэмшдэг. Гэхдээ нөгөө талаасаа цаг хором тутамд байнгын суралцахгүй л бол хоцрогдоно. Ажлын шаардлагаар, 24 цагийн туршид системүүд маань аюулгүй ажиллах ёстой тул 24 цагийн туршид утсаа унтраахгүй, хэзээд бэлэн байдалтай байх ёстой болдог.
Та хийж буй ажлынхаа юугаар илүү их бахархдаг вэ?
Албаны дарга Ч.Алтангэрэл: Бидний ажил бол цаг хугацаа, зардал, хүн хүч хэмнэсэн олон автоматжсан шийдлүүдийг бий болгож байдаг ”Хөгжлийн хурдасгуур” гэдгээр нь бахархдаг.
С.Бямбадорж: Бусад хүмүүсийн ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй байдаг нь сайхан.
Та өөрийгөө нэг үгээр тодорхойлбол ?
Инженер М.Мөнх-Эрдэнэ: Энгийн
Албаны дарга Ч.Алтангэрэл:Шаргуу
Инженер С.Бямбадорж: Энгийн,даруу
Таны хийж бүтээхээр зорьж буй зүйл?
Албаны дарга Ч.Алтангэрэл: Онлайн оффис буюу гэрээсээ, дэлхийн хаанаас ч ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлд сонирхоод байгаа. Ингэснээр бид байршилаас үл хамаарч үр дүнд тулгуурласан системтэй болох боломжтой юм.
М.Мөнх-Эрдэнэ: Ажил хөнгөвчлөх шинэ технологиудыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллана.
Ажиллаагүй үедээ таны амьдрал хэрхэн өрнөдөг вэ?
Инженер С.Бямбадорж: Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байхыг хичээдэг.
Албаны дарга Ч.Алтангэрэл: Агаар салхинд гарахыг хичээдэг.
Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
Албаны дарга Ч.Алтангэрэл: Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно.
М.Мөнх-Эрдэнэ: “Хүн өөрийгөө хуурч чадахгүй” гэсэн аавын минь зөвлөгөө аливаа зүйлийг чанартай хийхэд тусалдаг.
С.Бямбадорж: Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийж байгаарай гэсэн зевелгее.
Анх ажилд орж байсан дурсамжаасаа хуваалцвал?
Албаны дарга Ч.Алтангэрэл: 10 жилийн өмнө. Одоогийнх шиг олон компани, газар, алба гэж байсангүй. Дэлгүүрийн Худалдагчаас Захирал хүртэлх бүх л ажилтнуудтай харилцаж, Мэдээлэл технологийн асуудлыг нь шийдвэрлэдэг байлаа. Олон шинэ хүмүүстэй танилцаж билээ.
М.Мөнх-Эрдэнэ: Хамт олны харилцаа найрсаг, таатай хүлээж авч байсан нь сайхан санагдаж байсан. Пиджак костюмтэй ирчихсэн нэлээд тоостой компьютер задалж байлаа хэхэ. /Инээв/
С.Бямбадорж: Хамт олны харилцаа найрсаг, таатай хүлээж авч байсан нь сайхан санагддаг юм. Эхэндээ барилгуудаар явж, аналоги хяналтын камерууд засаад явдаг байлаа.
Макс Импэкс, Бүтээмжийн баг