Максчуудын нэг өдөр: Захиргаа, Хүний Нөөцийн Албаны хамт олон

Жилийн хамгийн сэтгэл хөдлөм, гэхдээ хамгийн завгүй 12-р сар хаалга тогшлоо. Амжилт, ололт, эрч хүч дүүрэн энэ сард “Максчуудын нэг өдөр” булан шинэ зочидтойгоо ярилцлаа. Өнгөрсөн сард Бүтээмжийн багаас зарласан уралдаанд түрүүлж, шилдэг хамт олноор шалгарсан Захиргаа, Хүний Нөөцийн Албаны хамт олон энэ удаагийн дугаарт оролцож байна. Яг одоо соёлын судалгаа, манлайллын судалгаа, дүрэм журам шинэчлэх зэрэг томоохон төслүүдэд төвлөрөн ажиллаж буй тус хамт олны ажлын нэг өдөртэй танилцья.

Танай албаныхны ажлын онцлох арга барил юу вэ?

Манай албаны ажлын онцлох арга барил бол итгэлцэл, нээлттэй байдал. Хүний нөөц, Захирлын ажлын алба гэсэн 2 ялгаатай чиг үүргийг хамтад нь хэрэгжүүлдэг учраас багийн гишүүн бүрийн ажлын онцлог өөр ч бие биенээ ойлгож, нэгдэж, тодорхой дүрмийн дагуу нээлттэй харилцаж, бүтээмжтэй ажиллахыг чухалчилдаг.

Та бүхний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Манай багийн ажлын нэг өдөр өглөө мэндлэхээс эхлээд, и-мэйлээ шалгах, хариулах, өдрийн ажлаа төлөвлөхөөс л эхэлдэг дээ. Ялангуяа жолооч, үйлчилгээний ажилтнууд маань биднээс хамгийн түрүүнд ирж ажлын бэлтгэлээ хангадаг.

ЗХНА-ны дарга Д.Нямлхаажав

Яг одоо төвлөрөн ажиллаж буй томоохон ажлынхаа талаар хуваалцахгүй юу?

Яг одоо бид өөр өөрсдийн хариуцсан чиглэлээр 2019 оны ажлаа төлөвлөж, албаныхаа 2019 оны зорилго, зорилтуудыг хамтран хэлэлцэж байна. Мөн 2018 оны 4 дүгээр улиралд төлөвлөсөн гол ажлууд болох соёлын судалгаа, манлайллын судалгаа, дүрэм журмыг шинэчлэх, сурталчлах ажлуудыг хийж дуусгахаар шаргуу ажиллаж байна.

Сургалт Хөгжлийн Менежер Г.Батханд

Хийх ажлын жагсаалтыг юун дээр хөтөлж , удирддаг вэ?

Албаны багаар хийх ажлуудын хувьд бол компанийн төлөвлөлтийн процессын дагуу хөтөлж, удирддаг. Харин ажилтан бүр өөр өөрийн аргаар буюу Outlook calendar, тэмдэглэлийн дэвтэр, гар утасны аппликейшн зэргийг ашигладаг.

Цаг хэмнэх, илүү бүтээмжтэй байх хамгийн сайн арга юу вэ?

Цаг хэмнэх, бүтээмжтэй ажиллах хамгийн үр дүнтэй арга бол урьдчилж төлөвлөх, асуудлаа тодорхой байлгах, мөн тухайн хийж байгаа ажилдаа төвлөрөх. Мэдээж, ажиллах орчин, ажлын байрны эмх цэгцтэй байдал бас нөлөөлнө.

Хүний Нөөцийн Менежер Л.Байгальмаа

Танай ажиллаж буй ажил болоод салбарын онцлог нь юу вэ? Эерэг сайхан болоод хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ ?

Бидний ажлын эерэг тал бол бид тогтолцоог, соёлыг, үнэ цэнийг бүтээдэг. Мөн бүхий л оролцогч талуудтай харилцаж харилцааны гүүр болж, дэмжих үйлчилгээ үзүүлдэг. Ажил хийж байхад тодорхой бэрхшээлүүд тулгарна. Гэхдээ бид асуудал, бэрхшээлийг даван туулж, шийдвэрлэх гэж ажиллаж байгаа болохоор бэрхшээл гэхээсээ илүү ажил, туршлага, боломж гэж харж хамтран шийдвэрлэхийг хичээдэг

Үйл ажиллагааны Менежер Н.Цэрэнпүрэв

Та хийж буй ажлынхаа юугаар илүү их бахардаг вэ?

Д.Нямхлаажав: Олон өрсөлдөх чадвартай залуус, туршлагатай удирдлагуудтай хамтран ажиллаж, тэднээс суралцаж, хамт хөгжиж, хамт бүтээж Монголын том холдинг компанийн хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг боловсруулан хөгжүүлж, амжилттай хэрэгжүүлж байгаадаа бахархдаг.

Г.Батханд: Миний ажил маш сайхан, би ажилдаа дуртай. Бусдыг эерэгжүүлж, хөгжүүлж түүгээрээ дамжуулан ажил, амьдралд нь эерэгээр нөлөөлдөг ажил хийдгээрээ би бахархдаг.

Л.Байгальмаа: Бүх ажилтандаа хүрч ажиллах хамгийн сайхан байдаг.

Н.Цэрэнпүрэв: Багийн гишүүд, хамтран ажиллагсдаараа бахархдаг. Зөв, эерэг энергийг бэлэглэдэг хүмүүстэй хамтран ажилладаг юм, бүгдэд нь баярлалаа.

Б.Хулан: Өдөр бүр ажил, амьдралд хэрэгтэй зүйлсийг суралцаж байдаг.

Д.Гантөмөр: Хүн бүртэй ойр хамтарч ажилладаг.

Э.Батмөнх: Хамт олон, Макс Групп

С.Баяртогтох:  Илүү Сайхан Монголын төлөө гэсэн зорилготой, сэтгэлтэй хамт олонтойгоо ажиллаж байгаадаа бахархдаг

М.Содномпил:  Хүний амь насыг хамгаалж явах хариуцлагатай ажил хийдгээрээ бахархаж явдаг.

Б.Насанжаргал: Үндэсний хэмжээний том компанид  ажилладаг нь миний бахархал.

Я.Ганболд: Хүнээр хүндлүүлж ажилладгаараа бахархдаг.

Хүний Нөөцийн Менежер Л.Анхчимэг

Та өөрийгөө нэг үгээр тодорхойлбол?

Д.Нямлхаажав: Тэнцвэртэй (Аливаад нэг талыг барьж, туйлширдаггүй)

Г.Батханд: Урам зориг, хүсэл тэмүүлэл, хувийн сахилга бат, тасралтгүй хөгжил, зорилго

Л.Байгальмаа: Шударга

Н.Цэрэнпүрэв: Хурд

Л.Анхчимэг: Хариуцлагатай

Б.Хулан: Мод (Мөчир нь гүйцэд ургасан, харин навч нь гүйцэд ургаж амжаагүй)

Д.Гантөмөр: Найрсаг, итгэлтэй

М.Содномпил: OK

Б.Насанжаргал: Тууштай

С.Баяртогтох: Хариуцлага

Э.Батмөнх: Шударга

Захирлын Туслах Б.Мөнхтуяа

Захирлын Туслах Б.Хулан

Ирээдүйд таны хийж бүтээхээр зорьж буй зүйл?

Д.Нямлхаажав: Ойрын хугацаанд бол шинэ зүйл сурах, түүнийгээ ажилдаа нэвтрүүлж шинэчлэл хийх, холын зорилго бол бизнес, тэр дундаа хүний нөөцийн салбарын туршлагаа бусдад түгээх буюу багшлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Г.Батханд: Хүмүүсийн бодож явдаг зүйлийг бодит болгож хувь хүний болон байгууллагын хөгжилд хувь нэмэр оруулах

Л.Байгальмаа: Макс группийн ХН-ийн багт өөрийн хувь нэмэр үнэ цэнийг бүтээж, ХНБодлогыг хамтран хүчирхэгжүүлж, ажилтнууддаа хүрч ажиллах

М.Содномпил: Хүүхдүүдийнхээ зан төлөв, хүмүүжилд онцгой анхаарах

Жолооч М.Содномпил

Жолооч Д.Гантөмөр

Ажиллаагүй үедээ таны амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Н.Цэрэнпүрэв: Гэр бүл, спорт хороо, гал тогоо

Л.Анхчимэг: Гэр бүлдээ цагаа зарцуулах, өөрийн сонирхлоо хөгжүүлэх, өөрийгөө чадваржуулах

Б.Хулан: Ном унших, дасгал хийх, мөн гэр бүл найз нөхөддөө цаг гаргадаг.

Д.Гантөмөр: Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлдэг.

Жолооч Б.Насанжаргал

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Д.Нямлхаажав: Аливаа бүхний сайн сайхныг олж харж түүнээс үлгэр жишээ авдаг байх тухай ээжийн минь зөвлөгөө болон эмэгтэй хүн ажил амьдрал 2-ын аль нэгийг алдахгүй тэнцүү авч явах тухай Залуучуудын байгууллагад ажиллаж байхад миний Захирал байсан бүсгүйн зөвлөгөө 2 л их чухал санагддаг.

Г.Батханд: Өөртөө үнэнч байх, бас хөдөлмөрч, бүтээлч байх тухай сэтгэлээс гардаггүй зөвлөгөөг, бодит туршлагыг амьдралдаа таарч байсан олон сайхан хүмүүсээс авч байсан. Хүн өөртэйгээ адилхан, өөрөөсөө илүүгүй хүнтэй ойр байвал тэдэн дундаа л ОД байна, гэхдээ хөгжихгүй. Харин өөрөөсөө илүү, чиний мэддэггүйг мэддэг, чаддагүйг чаддаг, чамаас өөр онцлог хүмүүстэй ойр байвал хүн хөгждөг. Хүн байнга ойр байдаг 5 хүнийхээ дундаж байдаг ч гэсэн үг

Л.Байгальмаа: Эргээд харахад харамсахааргүй алхам хийхийн төлөө шударга байгаарай.

Л.Анхчимэг: Аливаа зүйлийг хийхдээ өөрийн ур чадвар, мэдлэг, мэдрэмж, сэтгэл зүрх бүхнээ зориулж хийвэл тэр ажил үр өгөөжтэй бусдад хэрэгтэй ажил болдог гэсэн зөвлөгөөний дагуу ажилладаг.

Б.Хулан: Бүх зүйлсийг бүрэн гүйцэд хийсэн гэж бодсон ч дахин сайтар шалгаж бай .
Д.Гантөмөр: Хүнд тусч, мөн ямагт үнэнч шударга байж сураарай гэж ээж маань зөвлөж байсан
М.Содномпил: Сэтгэлээсээ хандсан зөвлөгөө бүр сайхан
Б.Насанжаргал: Эцэг эхийн хэлж байсан сургааль, зөвлөгөө

Жолооч С.Баяртогтох

Жолооч Я.Ганболд

Жолооч Э.Батмөнх

Анх ажилд орж байсан дурсамжаасаа хуваалцвал ?

Д.Нямлхаажав: Хүний нөөцийн менежер авах зарын дагуу анкет бөглөөд Д.Цэрэнжигмэд захирал болон Д.Ганбаатар захиралтай сонгон шалгаруулах ярилцлаганд орж байсан. Намайг ажилд ороход Макс Групп гурван компанитай, 300 ажилтантай, оффисын 3-4 өрөөнд л бараг бүгд багтдаг байсан. Өнөөдөр 2,500 ажилтантай болж өргөжсөн байна.
Г.Батханд: Удаан хүлээлтийн дараа эелдэг найрсаг, хөгжилтэй хамт олон минь намайг угтан авч байлаа.
Л.Байгальмаа: Анх 2014 оны 3-р сарын 17-ны өдөр Макс Импэкст орж байлаа. Тэгсэн маргааш нь 3/18 гээд эрчүүдээ баяруулах зорилгоор бүх бүсгүйчүүд Дотоод аудитын өрөөнд цуглардаг юм байна. Цэргийн баяр ч боллоо. Ажилд орсон анхны өдрөө бүх бүсгүй, залууг нэг дор харж байлаа. хэхэ
Н.Цэрэнпүрэв: Гаалийн бүрдүүлэлт хийгээд, шалгуулаад, ачуулаад, буулгалцаад бараагаа хүлээлгэн өгөх ажлаар эхлүүлж байлаа. Өнөөдөр энэ үйл ажиллагаа  70 хүнтэй компани болтлоо өргөжсөн байна.

Л.Анхчимэг:  Өөрийн ажлын карьертаа том эргэлт, шийдвэр гаргаж сонгосон ажил маань байсан бөгөөд шинэ салбар сонирхолтой байсан. Сонголтдоо харамсахгүйгээр, сэтгэл хангалуун байх ирээдүйг бүтээхийн төлөө ажиллана даа.

Б.Хулан: Бүх юм нь шинэ , бас хариуцлагатай байхыг шаардаж байсныг тод санаж байна.
Д.Гантөмөр: Найрсаг хамт олонтой боллоо гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирж байсан.
Б.Насанжаргал: Их л сандарч байсан санагддаг юм.

Я.Ганболд: Анх маш сайхан найрсаг хамт олон хүлээн авч байсан. Том байгууллагад ажиллахад эхэндээ жаахан сандарч л байлаа.

Ярилцсанд баярлалаа