Лого зохиох нээлттэй уралдаанд урьж байна

Барилга байгууламжын дээр байрлуулаx боломжтой  ЛОГО ЗОХИОХ НЭЭЛТТЭЙ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

Байгууллагын үйл ажиллагааны онцлог, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсүүдийг тусгасан, утга агуулга, уран сайхны хувьд төгс, график дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн бүтээл байна.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
– Лого нь Монголын үндэсний бүтээн байгуулагч, барилгын компани гэсэн санааг тусгасан байх
– Лого нь өндөр нягтралтай (300dpi) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх
– Уралдааны бүтээлээ Аdobe photoshop (PSD) , Corel Draw (CDR), Adobe Indesign (AI), Adobe Illustrator (EPS) программ дээр хйисэн байх
– Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байх
– Лого нь CMYK, RGB, PANTONE кодтойн хамт ирүүлэх
– Лого нь барилга байгууламж дээр байршуулах, видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх
– Лого нь Монгол, Англи гэсэн хувилбартай байх
– Утга санааны тайлбарын хамт marketing@wordpress-274267-851276.cloudwaysapps.com цахим хаягаар ирүүлэх буюу Макс Группийн маркетинг, борлуулалтын газарт JPEG, PDF, AI, EPS файл болон хийгдсэн программын файлтай хамт өгөх
– Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
– МАКС ӨРГӨӨ ХХК-ийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкнээс аваарай http://impexm.sg-host.com/business_activities

ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2015 оны 03 дугаар сарын 14-оос 24-ныг дуустал

ШАЛГАРУУЛАЛТ:
Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, зарлана
Шалгарсан бүтээлийн зохиогчын эрх болон, хаяг шошгын тэмдэгтийн эрхийг МАКС ӨРГӨӨ ХХК эзэмшинэ
Шагнал:
Хамгийн шилдэг нэг бүтээл 1,000,000 төгрөг
ХОЛБОО БАРИХ: 11-322323, 89069062