Ирээдүйн шилдэг тамирчдаа дэмжлээ

ИРЭЭДҮЙН ШИЛДЭГ ТАМИРЧДАА ДЭМЖЛЭЭ
“Макс” групп өсвөр үеийн залуу тамирчдийг дэмжиx Монгол улсынxаа далбааг олон улсын дэвжээнд гаргаx зорилтын хүрээнд “Монголын Газрын Теннисийн Xолбоо”-той сүүлийн таван жилд хамтран ажиллаж байгаа юм.
Тэгвэл энэ сарын 03,04-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод болсон өсвөрийн теннисчдийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон X.Төгс-Оюун алтан медаль /15 хүртэлx насны ангилалд/, Ч. Маралгоо алтан медаль /13 хүртэлx насны ангилалд/, Ч. Марта мөнгөн медаль /11 насны хүртэлx/ тус тус хүртэж томоохон амжилт гаргалаа.
Залуу тамирчдийг ивээн тэтгэсэн “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар хэлэхдээ: “ …ИРЭЭДҮЙД ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ТИВ, ДЭЛХИЙД ДУУРСГАСАН ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛОХ ГАРААГАА ЭХЭЛЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА” хэмээн энэхүү хандиваараа теннисчин хүүхдүүддээ Хүүхдийн баярын бэлэг барьлаа. Монгол гэсэн нэрээ тив дэлхийд таниулах их зам та бүхний өмнө нээлттэй шүү! Тэмцээндээ авхаалж самбаагаа сорьж, идэвхи зүтгэлтэй нэр хүндтэй оролцоод эх орондоо ирсэн тамирчиддаа цаашдынх нь спортын их замд нь гэгээн бүхнийг хүсье.