Ирээдүйн дэлхийн аваргын ерөөлтэй шатар, даамны тэмцээн боллоо

Гар барин нөхөрсгөөр тоглож эхэлдэг “Шатар”, “Даам”-ын спорт хүүхдийг суулгаж сургах, оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлдэг “Оюуны” гэсэн тодотголтой спортын суурь төрөл юм. Дэлхийд нэрд гарч, олонд танигдсан алдартай хүн бүр шатар тоглож сурсан байдаг нь гайхалтай. Хүүхдээ шатрын спортоор хичээллүүлэх нь оюуны хөгжлийн бүхий л суурьт чухалд тооцогддог байна.

Өнгөрөгч амралтын өдөр Макс Группийн Ерөнхийлөгчийн санаачлагаар Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт ажилтнуудынхаа хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Шатар”, “Даам”-ын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээн Шатрын төрөлд 4 насны ангиллаар, Даамын төрөлд 3 насны ангиллаар, 5-16 насны нийт 67 хүүхдийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.

ШАГНАЛТ байр эзэлсэн нийт бяцхан тамирчиддаа амжилт хүсэж, цаашдаа улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Ингээд баяр баясал, инээд хөөр аз жаргалаар гэрэлтсэн бяцхан хүүхдүүдийн өхөөрдөм хөөрхөн дүр төрх, хайр татсан инээдээр дүүрэн спортын тэмцээний дүн, гэрэл зургаас сонирхуулъя.

Мөн арга хэмжээний хамгийн гэгээлэг үйл явдлын нэг Хүүхэд багачуудын зуны амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, номонд дуртай болгох зорилгоор зохион байгуулдаг “Номын анд-2017” хөтөлбөрийн бүртгэл явагдлаа.

Хүүхэд багачуудад гоо зүйн боловсрол олгох урлагийн нэвтэрхий толиуд болох дуу, хөгжим, кино, уран зургийн цувралууд, дэлхийн сонгодог үлгэрүүд, уран зохиол, зөгнөлт зохиол, сэтгэхүй хөгжүүлэх танин мэдэхүйн болон бэстселлерүүдийг багтаасан 120 нэр төрлийн номууд багтаасан ЯВУУЛЫН НОМЫН САН ажиллалаа. Тэмцээний үеэр хэд хэдэн ном тэр дороо уншиж дуусгасан хүүхдүүд байсан төдийгүй 50 гаруй номыг хүүхэд багачууд гэртээ зуны амралтаараа уншихаар авч явсан юм.

Шатрын төрөлд байр эзэлсэн тамирчид:

Насны ангилал Алт Мөнгө Хүрэл Тусгай
8 хүртэлх Т.Бүрэнбаяр /Аав Ц.Тамир/

Макс Ложинг

Т.Энх-Эрдэнэ /Аав Ц.Тамир/

Макс Ложинг

Б.Маргад /Аав Б.Баярсайхан/

Макс Хотельс

Б.Марал /Ээж А.Саранзаяа/

Макс Хүнс/

9-10 нас Б.Батбаяр /Аав Н.Баттөмөр /

Макс Өргөө

У.Пүрэв-Оргил /Ээж Ж.Эрдэнэсувд/

Макс Хүнс

Д.Нандин-Эрдэнэ /Ээж Б.Уянга/

Макс Импэкс

П.Гантулга /Ээж М.Мөнхтуяа/

Макс Лайн

11-13нас А.Жанчив

/Ээж Г.Ариунцэцэг/

Сүү ХК

О.Хосбаяр /Ээж A.Болормаа/

Макс Хүнс

Ц.Цэлмэг /Аав М.Цэрэн/

Макс Лайн

У. Хашбат/Ээж Г.Батбилэг/

Макс Хүнс

14-16 нас Н.Уламбаяр /Аав Г.Ням-Осор/

Топ бүлэг ХХК

П.Дэмбэрэлдодов /Ээж П.Гээпилмаа/

Сүү ХК

Ц.Энхцэрэн /Ээж А.Ариунаа/

Макс Хүнс

Г.Дашдооров /Ээж Б.Зууннаст/

Хүч сервис

 

 

 

 

Даамны төрөлд байр эзэлсэн тамирчид:

Насны ангилал Алт Мөнгө Хүрэл Тусгай
8-хүртэлх М.Тэмүүлэн/ Ээж В.Нансалдулам

Макс Хүнс

Э.Барсболд /Ээж Т.Анударь/

Макс центр

А.Заяа /Ээж Б.Дорждулам/

Макс Эксим

Л.Одбаатар /Ээж Д.Мандах/

Сүү ХК

9-12 нас Н.Тэмүүжин /Ээж Т.Ариунзандан/

Макс хүнс

Ц.Тэнгис /Ээж Н.Бахатгүль/

Макс Хүнс

Н.Мөнгөнтуул /Ээж Э.Өлзийбаяр/

Макс Хүнс

13-16 нас Э.Энхтуул /Ээж Д.Эрдэнэсувд

Макс Лайн

Д.Мөнх-Оргил /Аав Б.Доржбат/

Сүү ХК

Ц.Тэргүүн /Аав М.Цэрэн/

Макс Лайн

 

Нас насныхаа ангиллаас авьяас, ур чадвараараа тодрон гарсан 29 бяцхан тамирчид шагналт байранд шалгарлаа.

Ийнхүү амжилттайгаар “Шатар”, “Даам” гэсэн 2 төрлөөр Хүүхдийн оюуны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Хамтран зохион байгуулагч “Гол нүүдэл” шатрын клубийн тэргүүн Б.Цоггэрэлийн сэтгэгдлээс:

Хүүхэд, багачуудын шатрын оролцоо ямар төвшинд байна вэ?

Нэг үеэ бодвол залуус шатар их тоглох болж. Эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь энэ спортоор хичээллүүлэх сонирхолтой болсон байна. ОХУ-ын хувьд гэхэд маш их шатарчидтай байх жишээтэй. Ер нь шатар тоглосон хүүхдүүд сууж сурдаг, бодож, сэтгэж сурдаг, тал бүрийн спортын суурь болдог гэдгийг эцэг эхчүүд ойлгож эхэлж байгаа нь сайшаалтай.

Макс Группийн хүүхдүүдийн дундах тэмцээн бусдаас юугаараа онцлог байв?

Групп Компанийнхан их найрсаг хүмүүс байна. Хүүхдүүдээ дагаад гэр бүлээрээ дэмжихээр ирж байгаа нь сайшаалтай. Хүүхдүүд шатар, даам тоглохдоо бэлэг авч, ном уншиж, зайрмаг идэж, хоорондоо тоглож байгаа нь сайхан санагдлаа. Ажилчдынхаа гэр бүл рүү, гэр бүлийн гишүүн бүрд чиглэсэн ийм арга хэмжээ зохиож байгаа нь сайхан байна. Цаашид шатар, даамаар тогтмол хичээллэж Макс группээс Тив, Дэлхийн аварга төрөх болтугай гэж хүсэн ерөөе.