Рамада Улаанбаатар Сити Центр нь Улаанбаатар хот дахь дээд зэрэглэлийн 4 одтой олон улсын зочид буудал бөгөөд тансаг зэрэглэлийн худалдааны төв болон орчин үеийн архитектурын шийдэл бүхий 17-н давхар цогцолбор юм. Дэлхийд өрөөнийхөө тоогоор тэргүүлдэг Виндем Группийн Рамада зочид буудлын сүлжээг “Макс Ложинг” ХХК франчайзын гэрээгээр 2011 онд Монголд байгуулсан бөгөөд зочны өрөө болон сюит зэрэглэлийн нийт 124 өрөөтэй.
Рамада Улаанбаатар Сити Центр нь хотын төвд байрлалтай бөгөөд дотроо 470м/кв талбай бүхий Хансан ресторан, их хотыг 17 давхараас тольдох Edge Lounge-ийн үйл ажиллагааг амжилттай эрхэлж байна.
“Холидэй Инн Улаанбаатар” зочид буудал нь дэлхий даяар 100 оронд 5500 гаруй сүлжээ зочид буудалтай IHG буюу “Intercontinental Hotels Group”-ийн албан ёсны франчайз салбар юм. 2016 онд Макс Групп онцгой эрхийг авснаар, бизнес болон аялал жуулчлалаар Улаанбаатар хотыг хүн бүхэнд тав тух, таатай орчин, эелдэг үйлчилгээг санал болгосоор байна.
5 одтой Холидэй Инн Улаанбаатар зочид буудал нь нийт 169 өрөөтэй. 13 бүтэн люкс, 12 дээд зэрэглэлийн өрөөтэй. Мөн 130 хүний суудалтай гэр бүлийн ресторан Иннжой, 852м2 нийт таван хурал болон хүлээн авалтын заал, 120-220 хүний багтаамжтэй хүлээн авалтын хүндэтгэлийн их танхим, 80 хүний багтаамжтай “Титэм” караоке, лоунжийн үйлчилгээг амжилттай эрхэлж байна. Зочид буудлын 20-р давхарт байрлах Титэм лоунж нь шинийг эрэлхийлэгч их хотын залууст зориулсан өвөрмөц модон орчинтой тансаг зэрэглэлийн лоунжуудын нэг юм.