Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн бүс нутаг хариуцсан захирал Сузанна Харгитай тэргүүтэй хүндэт зочид айлчиллаа

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн Бүс Нутаг Хариуцсан Захирал Сузанна Харгитай, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнэс Такаш, Төв Азийн бүсийн Ахлах эдийн засагч Эрик Ливни тэргүүтэй хүндэт зочид “Макс Групп болон Сүү” ХК-ийн удирдлагуудтай олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэ үеэр компанийн үйл ажиллагаа, цар хүрээ, 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны үр дүн, бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүд рүү чиглэсэн бодлого, стратеги, экспорт, импорт, ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтын үр өгөөж, үнэт цаасны зах зээл дэх бодлогын хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд болон одоогоор хамтран хэрэгжүүлээд буй төслүүдийн үр дүнгийн талаар нээлттэй танилцууллаа.

ЕСБХБ-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа “Сүү” ХК-д “Ажлын байран дахь тэгш боломж ба бэлтгэн нийлүүлэгчийн олон талт байдлыг дэмжих төсөл” хэрэгжиж, компанид “Нийгмийн хөгжил, жендерийн хороо” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн ЕСБХБ-наас олгосон транч 1 зээлийн хөрөнгө оруулалтын үр дүнд үйлдвэрийн эрчим хүч ашиглалт буурсан ба транч 2 санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалтын үр дүнд цахилгаан ашиглалт 40-50%, ус ашиглалт 33% буурна хэмээн тооцоолж байна.

ЕСБХБ-ны зүгээс ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд Макс группийн нийт компанитай хамтын ажиллагаагаа тэлж, нар, салхины сэргээгдэх эрчим хүч, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхайн төслүүдтэй нягт хамтран ажиллаж, санхүүжилтийн болон техник, арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжтойгоо онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published.