Дэлхийн аваргын Breeder’s Cup тэмцээнээс түрүү авч Монгол түмний бахархлыг төрүүлсэн ах дүү тод манлай уяачдыг Монгол түмэн хүндэтгэн авч угтан авлаа

АНУ-ын Кентаки мужийн Лексингтон хотын Кийнланд морин тойруулгын газар 2015 оны 10-р сарын 30, 31-нд зохиогдсон “Breeder’s cup 2015”-д монгол уяачийн уяж хурдлуулсан адуу ширэг зүлгэн дээрх уралдааны төрөлд түрүүлж Монгол түмний магнайг тэнийлгээд байгаа билээ. 2015 оны 11-р сарын 4-ны өдөр Макс Группийн захирал ах дүү тод манлай уяачид болох Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нар Чингис Хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тэднийг Моринд хайртай Монгол түмэн, Ах дүү, найз нөхөд, Монголын Морин спорт уяачдын холбоо, Макс группийн зэрэг олон тосож аван баяр хүргэлээ.

Чингис Хаан олон улсын онгоцний буудалд буух үед

Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын ээж З.Цэрэн цай сүүний дээжээ барин угтаж авав.

Анх Mongolian Saturday хурдан хүлгийг сонголцон авч байсан МУТМ Д.Онон угтан авч баяр хүргэв.

Гэр бүл, Найз нөхөд, Ажлын хамт олны хамт

Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нар ээжийндээ очин баяр хөөрөө ах дүүс, хамт олонтойгоо хуваалцан оройн зоог барив.