Дэвшилтэт технологиор “гангарсан” барилга, хот байгуулалтын яамны өдөрлөгт оролцлоо

2017.06.16-17-ны өдрүүдэд барилга хот байгуулалтын яамны нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Энэ өдөрлөгт Барилгын салбарын нэг цэгийн үйлчилгээ, нийслэлийн газар өмчлөл болон кадастрын албадууд, орон сууц барилга байгууламжтай холбоотой төсөл хөтөлбөрүүд, Монголын томоохон барилгын компаниуд, барилгын ассиоциаци, барилгын салбарын төрийн бус байгууллагууд, барилгын яамны нэг цэгийн үйлчилгээ, эрчим хүчний хэмнэлтийн танилцуулга, архив бичиг хэрэг, усны мэдээллүүдийн холбогдох байгууллагууд, цахилгаан, дулаан, үл хөдлөх хөрөнгө зэрэг барилга байгууламжтай холбоотой бүхэн жанжин Сүхбаатарын талбайд өдөрлөгт оролцож байна.

Дэвшилтэт технологийн шийдлүүдийг харуулсан олон зүйл байснаас хамгийн анхаарал татсан нь “Макс Цонх” ХХК-ийн ганжуулсан шил байлаа. Олон хүн дээр нь гарч үсэрч, дэвхцэж байсан ч “хагардаггүй” шилээрээ “гангарч” байлаа.

Барилга бүтээн байгуулалтын салбар мөн зэрэгцэн ажилллаж байгаа нийт ажилчид болон зочид төлөөлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын барилгын үндэсний ассоциаци /МБҮА/ энэ салбартаа үйл ажиллагаа явуулж байгаа 150 аж ахуй нэгжийг эгнээндээ нэгтгэсэн сүүлийн үеийн баригдаж байгаа бүтээн байгуулалтын 90-ээд хувийг хийж гүйцэтгэсэн хамт олон байна. Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт МБҮА-ийн гишүүн байгууллагуудын төлөөллүүд дэвшилтэд технологи, сүүлийн үед ашиглагдаж байгаа машин механизм, мөн барилгын салбарт арвин туршлагатай компаниуд оролцож байгаа. Бид иргэдэд нээлттэйгээр сонирхсон асуултанд хариулж барилгын материалын талаар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Та бүхэнд амжилт хүсье

Ийнхүү барилгын салбарт тулгамдаад байгаа асуудлуудын нэг болох гэр хорооллын барилгын дахин төлөвлөлтийн ажлыг хийснээр дараах асуудлуудыг шийднэ хэмээн Барилга хот байгуулалтын яам байна.

  • Утаа эрс багасана
  • Тухтай амьдарна
  • Гэр хорооллын хөгжил цэцэглэнэ
  • Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнэ нь өснө
  • Хөрөнгийн эргэлтэнд орно
  • Орон сууц, гэр хорооллын үнийн ялгаа арилна
  • Инженерчлэл хийгдсэнээр орчны аюулгүй байдал шийдэгдэнэ

гэх мэт давуу тал олонтай.  Энэхүү ажлыг хийхэд гэр хорооллын иргэдээс хашааныхаа гадна талд ирсэн цэвэр бохирын системыг гэртээ оруулах, зээл тусламжинд хамрагдах, байшин барилгаа дулаалах зэрэг ажлуудыг хийх юм байна.