Даацтай хямдрал, давхар урамшуулалтай дахин нээлээ

Монгол улсын хүнсний үйлдвэрлэл, худалдааны салбарын анхдагч Макс Хүнс ХХК “Макс төв”-ийн үйл ажиллагааг шинэчилж цоо шинэ Олон улсын стандартад нийцсэн худалдаа, үйлчилгээний цогцолбор төв болгон шинэчлэн нээлээ. Салбартаа үргэлж манлайлагч нь байж чаддаг Макс Хүнс ХХК-ийн хамт олон орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц зөв шийдэл, ухаалаг зохион байгуулалттай , цаг үргэлж шинээрээ байх барааны өргөн сонголтыг санал болгох Макс супермаркет, өдөр бүр шинэ, эрүүл, органик, чанартай хүнсээр хийсэн амтат хоолоор дайлах Берлинбургер, Дэлхийн брэнд Caffe Bene, Хүүхдийн хувцасны их дэлгүүр Kids Zone, цагийг хөгжилтэй өнгөрөөх “Arcade game” тоглоомын  төв, алжаал тайлах Спорт паб зэргийг багтаасан “Макс төв” худалдаа, үйлчилгээний цогцолбор төвийг ашиглалтад орууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд зориулан хэрэглэгчиддээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг 50% хүртлэх цагийн хямдрал, 14 хоногийн онцгой хямдрал зэрэг олон хөнгөлөлт, урамшуулал, бэлэгтэй худалдаагаар бэлэг бариад байна!!!