“Бургер Кинг” ресторан Монголд албан ёсны нээлтээ хийлээ

Бургер Кинг сүлжээ рестораны Монгол улсад үйл ажиллагаа явуулах франчайз эрхийг “Макс Групп” авч эхний салбар ресторанаа Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах Макс Төвийн 1 давхарт нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд компанийн удирдлагууд, АНУ-с Монгол улсад суугаа элчин сайд, хэрэглэгчид, хэвлэл мэдээллийнхэн оролцов.

“Бургер Кинг” нь 1954 онд анx АНУ-д байгуулагдсан ба дэлxийд тэргүүлэгч бургерийн сүлжээ ресторануудын нэг бөгөөд өдгөө 100 улсад, 14,000 гаруй салбараар дамжуулан хэрэглэгчиддээ үйлчилдэг.

Макс Группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар: “Бургер Кинг брэндийг оруулж ирэхээр болсон үйл явдал нь Макс Группийн төдийгүй, Монгол улсын хувьд туйлын тэмдэглүүштэй үйл явдал болж байна.

Миний хувьд тус брэнд нь үxрийн маxны олон төрлийн сонголт бүxий бургертэй байдаг нь манай улсын заx зээлд хамгийн тоxиромжтой бүтээгдэхүүн байх болно гэдэгт үргэлж итгэж байсан.

Бургер Кинг брэндийг хямд үнэ, чанартай бүтээгдэxүүний өргөн сонголт, түргэн шуурxай үйлчилгээгээр Монголын хэрэглэгчиддээ хүргэхээр болсон тухайгаа дуулгаxдаа таатай байна” гэдгийг онцлов.

Макс Группийн Ерөнхий Захирал Д.Цэрэнжигмэд: Макс группийн хувьд өнөөдөр бас нэгэн баяртай явдал тохиолдож байна.

1992 онд ШУМТ-ийн ар талын талбайд ТҮЦ ажиллуулж, УТ хотын Д.Нацагдоржийн нэрэмжит хотын нийтийн номын сангийн гуанз түрээслэн нийтийн хоолны бизнес эхлүүлж байсан.

1996 онд Ялалтын талбайн урд талд Берлинбургер түргэн хоолны газар нээж ажлуулж байлаа. Берлинбургерийг ажлуулж байхдаа Бургеркингийг Монголд оруулах талаар бодож мөрөөдөж бизнес захиа бичиж байв. Өнөөдөр энэ хүсэл маань биеллээ олж БургерКингийг Монголд нээж байгаадаа баяртай байна.

Иргэд: Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, алдартай сүлжээ рестораны бүтээгдэхүүнийг өөрийн эх орондоо амтлах болсондоо талархаж байгаагаа иргэд нээлтийн арга хэмжээний үеэр илэрхийлж байлаа.