“Берлин бургер” түргэн хоолны газар өнчин хүүхдүүдийг баярлууллаа

Жил бүрийн 6-р сарын 1-нд тохиодог Эх үрсийн баяраар өнчин хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээг Макс Группээс тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд Хүүхэд хөгжил хамгааллын төвийн хүүхдүүдийг өөрсдийн харъяа Берлин Бургер түргэн хоолын газар хооллож, хүүхдийн тоглоом, Сүү ХК-ийн бүтээгдэхүүнээс бэлэглэсэн.