Баяр баясал, хайр энхрийлэл дүүрэн “жаргалтай үрс” урлагийн наадам

Үндэсний бүтээн байгуулагч Макс группээс жил бүр “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан бидний гол хөдөлгөгч хүч болсон 2200 гаруй ажилтнуудын гэр бүлд аз жаргал, баяр баяслыг бэлэглэж байдаг хүүхдүүддээ зориулан олон ажлыг хийж хэрэгжүүлсээр байгаа бөгөөд  түүний нэг нь “Жаргалтай үрс” хүүхдийн урлагийн наадам болж байна. Авьяаслаг багачуудын ур чадвар, авьяас билэг, овсгоо самбаагаараа сорин өрсөлдөж байгаа уг наадмын зорилго нь хүүхдийн бага наснаас нь үндэсний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, гоо зүйн мэдрэмжтэй болгох, өв тэгш хүмүүжил олгох, тэдний авьяасыг нээн хөгжүүлэхэд орших юм. “Жаргалтай үрс”хүүхдийн урлагийн  наадам нь гоцлол дуу, гоцлол бүжиг, ганцаарчилсан хөгжим, уран шүлэг уншилт, чөлөөт үзүүлбэр, бий биелгээ, ерөөл магтаал гэсэн төрлүүдээр явагдаж амжилттай өндөрлөөд байна. “Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод нахиалдаг” гэдэг үг яах аргагүй үнэн. Ингээд баяр баясал, хайр энхрийлэл, аз жаргалаар гэрэлтсэн бяцхан хүүхдүүдийн өхөөрдөм хөөрхөн дүр төрх, хайр татсан инээдээр дүүрэн урлагийн наадмын дүн, гэрэл зургаас сонирхуулъя.

Эзэлсэн байр Оролцогчийн нэр Эцэг эхийн нэр Эцэг эхийн ажлын газар Нас Үзүүлбэрийн төрөл Үзүүлбэрийн нэр
7-11 нас
1 Тусгай Намуундарь М. Дэмиддагва Макс шил 10 Дуу Үерхэл чамайг нандигнана
2 Тусгай Ч. Билгүүндорж Б. Ариунгэрэл МНС 9 Хөгжим Алегрето
3 Тусгай А. Энхжин Б. Дашдулам Хүнс 10 Шүлэг дуу Би сансарт нисмээр байна
4 Тусгай ө. Наранжаргал Ж. Баяржаргал Метротрэйд 10 Шүлэг Ганцхан ээждээ унших шүлэг
5 III С. Анар-эрдэнэ Цэвээн-Аюуш СҮҮ ХК 10 Хөгжим Жалам хар-морин хуур
6 II Б. Цэцэнбилэг Б. Гэрэлмаа Хүнс 11 Бүжиг Тоохуу хос
7 I Б. Мөнхцэцэг, Мөнхчимэг Б. Отгончимэг МНС 9 дуу Мама
8 Тусгай О. Хүслэн Г. Энхцэцэг Макс ложжинг 11 Бүжиг Мини вальс
9 Тусгай Пак Тэюн Нинжбадгар Импэкс 10 Чөлөөт Таеквондо
10 Тусгай Нандин Номунгоо Макс лайн 10 Бүжиг Нарны биелгээ
11 Тусгай С. Хулан Арвинбаяр Макс хүнс 7 Дуу Ээждээ очино
12-16 нас
1 Тусгай Г. Төрболд З. Байгальцэцэг Макс хүнс 15 Дуу Ээж таньдаа
2 II Г. Барс болд З. Байгальцэцэг Макс хүнс 12 Дуу Аархал
3 I Пак Жихэ Нинжбадгар Импэкс 15 Хөгжим Etude 31, Maple leaf rag
4 Тусгай О. Тэмүүлэн Эрдэнэчимэг Макс ложжинг 13 Бүжиг RED
5 III Б. Цэцэгдэлгэр А. Алтанчимэг МНС 12 Гоцлол дуу Хөх яргуй
6 Тусгай Л. Юмжирдулам Ц. Болормаа Макс ложжинг 13 Шүлэг Урам хайрла
3- 6 нас
1 Тусгай Н. Дэмүүл Б.Азбаяр Макс хүнс 4 ШҮлэг Миний дээл
2 I Б. Марал Саранзаяяа Макс хүнс 6 Дуу Шигширгээ
3 Тусгай Б. Маргад Саранзаяяа Макс хүнс 5 Дуу Хотгойдын унага
4 II Б. Учрал Баатарцогт СҮҮ ХК 6 Дуу Мөөг, Барби
5 Тусгай Б. Мэргэн Баяртогтох Макс лайн 5 Бүжиг Чачача
6 Тусгай Э. Билгүүдэй Эрдэнэбилэг Макс ложжинг 5 Дуу Зүүдний чихэр
7 III Д. Энх-ирээдүй Дэлгэрмөрөн Макс хүнс 4 Шүлэг Гэрийн магтаал
8 Тусгай Б. Оргил Ууганцэцэг Макс ложжинг 6 ШҮлэг Эмээ
9 Тусгай С. Ариунзаяа Ганцэцэг Макс хүнс 6 Чөлөөт Гимнастик

 

Макс группийн зүгээс хүүхэд багачуудаа дэмжиж тэдний авьяасыг хөгжүүлэхийн төлөө санаа тавьж үргэлж хичээл зүтгэл гарган олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно гэдгээ илэрхийлэхэд таатай байна.