Баяр баясал инээд хөөр цалгисан “Бяцхан Максчууд” спортын тэмцээн

Үндэсний бүтээн байгуулагч Макс группээс бидний гол хөдөлгөгч хүч болсон 2200 гаруй ажилтнуудын гэр бүлд аз жаргал баяр баяслыг бэлэглэж байдаг хүүхдүүддээ зориулан БЯЦХАН МАКСЧУУД хүүхдийн спортын тэмцээн амжилттай зохион байгуулж дууслаа .  Энэхүү тэмцээн нь хүүхдүүдийг биеийн тамирын уралдаан тэмцээнд өргөн хамруулах, тэдний идэвхи санаачлага, сонирхлыг өрнүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ирээдүйн спортын аварга тамирчдыг шалгаруулах зорилготой юм.

БЯЦХАН МАКСЧУУД хүүхдийн спортын тэмцээн нь  3насны ангиллаар БУУХИА тэмцээн, 2 насны ангиллаар ШАТАР-ын тэмцээн гэсэн төрлүүдээр 151 хүүхдүүдийн дунд амжилттай явагдаж өндөрлөөд байна. Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод нахиалдаг гэдэг яах аргагүй үнэн. Ингээд баяр баясал , инээд хөөр аз жаргалаар гэрэлтсэн бяцхан хүүхдүүдийн өхөөрдөм хөөрхөн дүр төрх , хайр татсан инээдээр дүүрэн спортын тэмцээний дүн, гэрэл зургаас сонирхуулъя.