Баянхонгор, Говь-Алтай чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг “Макс Рөүд” ХХК гүйцэтгэж байна

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын чиглэлийн 126.7 км хатуу хучилттай замыг бүтээн байгуулахаар “Макс Рөүд” компани ханцуй шамлан орлоо.

Олон жил ажил урагшлаагүй учраас ийнхүү хариуцлагатай, туршлагатай компанид шилжүүлэн өгч байгаагаа салбарын сайд дурьдсан. “Макс Рөүд” компанийн хувьд, нүсэр бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийх үүрэг хүлээж байгаа учраас 600 гаруй ажиллах хүч, 300 гаруй техник тоног төхөөрөмжтэйгээр ажлаа эрчимтэй эхлүүлээд байна.

“Энэ зам бол баруун нутгийн ард түмний хүсэн хүлээж буй зам” гэдгийг  Зам Тээврийн Хөгжлийн Сайд Б.Энх-Амгалан нээлтийн үеэр онцолж байсан.

Энэхүү замын бүтээн байгуулалт нь баруун таван аймгийн хөгжлийн гарц болж, жилдээ 300-400 мянган иргэд зорчих юм.

Leave a Reply

Your email address will not be published.