Барилга Экспо 2015-д оролцлоо

Монголын барилгын салбарын тэргүүлэгч Макс Өргөө ХХК олон жилийн барилга барих туршлага дээр үндэслэсэн “Хийморь 13” сайн чанарын, ухаалаг өрөөний зохион байгуулалттай орон сууцыг боломжийн үнээр, уян хатан нөхцөлтэйгөөр иргэддээ нийлүүлэх зорилготойгоор амжилттай хэрэгжүүлж байна. Тус орон сууцны 2-р ээлжийг Барилга Экспо 2015 үзэсгэлэнд танилцууллаа.

Хийморь 13 орон сууцны 2-р ээлжинд 35,31 м2, 36,32 м2 гэсэн 2 өрөө байрны сонголттой. Хийморь 13 орон сууцны 2-р ээлжинд 64,49 м2, 71,97 м2 гэсэн 3 өрөө байрны сонголттой.

Макс Өргөө ХХК-н бүтээн байгуулсан барилгын төслүүд үргэлж хэрэглэгчдээсээ сайн үнэлгээ авдаг бөгөөд тэдгээрийн сэтгэл ханамжийг илүү өндөр түвшинд байлгаж бүтээгдэхүүн, үйлчилгээндээ чанар, стандартын шаардлага хангах шинэ шилдэг технологиудыг ашиглаж ирсэн. Хийморь 13 орон сууцыг хэрэглэгчдийнхээ шинэ байрандаа зарцуулсан нэг төгрөг бүрийг үнэ цэнтэй байлгаж барилгын чанар, хийц, өрөөний зохион байгуулалт, үнийн хөнгөлттэй, төлбөрийн уян хатан нөхцөлүүдийг санал болгож чадсан нь 1-р ээлжийн захиалагчдын сэтгэл ханамжыг илүү өндөр түвшинд болгосон.