А.Дагвадоржийн нэрэмжит спортын талбайг байгууллаа

Баянгол дүүргийн 11-р хороо буюу Баруун Aрд Aюушийн гудамжинд гэр хороолол дунд А.Дагвадоржийн нэрэмжит спортын талбайг байгууллаа. 2015 оны 10-р сарын 16-ний өдөрөөс хүүхэд бужигнасан сагсан бөмбөг боллиебол тоглох спортын талбай, хөгшид настан амарч суух саад, биеийн тамрын хэрэгсэлээр тоноглож, өөрийн хөрөнгөөр байгуулж 11-р хорооны иргэдэд хүлээлгэж өглөө.
Спортын талбайн нээлтийн үеэр хорооны иргэд, удирдлагууд оролцлоо. Спортын талбайн нээлтэд зориулж А.Дагвадоржийн гэргий З.Цэрэн гуай залуу насны сайхан дурсамжуудаа эргэн дурсаад, хүүхэд залуучуудад сургааль хайрлаж, өтгөс настануудад урт наслаж удаан жаргахыг ерөөлөө. Мөн спортын талбайн нээлтэнд зориулж 3х3 буюу гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнийг 10-р сарын 24-ны өдөр 10-14 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулахаар боллоо.
Дашрамд дурьдахад, Макс группийн хувьд сайн үйлсийн аянд маш идэвхтэй оролцдог бөгөөд, 10 гаруй жил Монголын үндэсний хараагүйчүүдийн холбоотой хамтран 1000 гаруй хараагүй өрхөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тусламж, бүтэн өнчин асрамжийн газрын хүүхдүүд их амьдралд хөл тавихад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 200 хүүхдэд тус бүр 500,000 төгрөгийн хадгаламж нээж өгөх. 2008 онд Монголын Олимпийн баг тамирчиддаа олимпод мордохоос нь өмнө Олимпийн аварга болвол өөрийн барьж байсан Хийморь орон сууцнаас 2 өрөө байраар мялаана гэж ерөөгөөд явуулж байсан. Монголчууд 2 Олимпийн аваргатай болж, 2 өрөө байрнууд гардан авч байсан гээд дурьдаад байвал маш олон сайхан үйлс бий.