Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмаар Макс группийн хурдан хүлгүүд хийморьлог байлаа

Жил бүрийн наадмаар соёолонгийн тоосонд дарагдах гэж наадамчид Хүй долоо худаг руу олноороо ирцгээдэг. Хамгийн хүчтэй, хурдтай учраас 22 км-д хурдалдаг соёолонгийн уралдаан хамгийн үзүүштэй нь байдаг юм. Энэ жилийн соёолонгийн уралдаанд газар газрын 257 шандаст хурдан хүлгүүд уралдсанаас Говь-Алтай аймгийн харьяат Макс группийн ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Ганбаатарын хурдан зээрд Төрийн их наадамд түрүүлж торгон жолоогоо өргүүллээ.

Энэ жилийн наадамд 324 их насны шандаст хурдан хүлэг тоосоо өргөснөөс Ховд аймгийн Мөст сумын уугуул С.Буяннэмэхийн хээр халзан морь түрүүлж, Ах дүү тод манлай уяач Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын хурдан хүлгүүд зуузай холбон айргийн 3,4-т барианд орлоо.

Айргийн гуравт: Говь-Алтай аймгийн харьяат, тод манлай уяач Д.Ганбаатарын шарга

Айргийн дөрөвт: Монгол Улсын тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн хээр