Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний бөхийн өсвөрийн барилдаанд түрүүлсэн бөхийг мөнгөн шагналаар урамшаалав
Макс Группийн бөх Б.Лхагвадорж Ардын хувьсгалын 92 жилийн үндэсний бөхийн өсвөрийн барилдаанд түрүүлсэн. Б.Лхагвадорж үндэсний бөх төдийгүй жүдо бөхөөр хичээллэдэг ирээдүйтэй тамирчин бөгөөд АНУ-д зохиогдсон Өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-нд оролцоход нь амжилт хүсч, дасгалжуулагч багшийнх нь хамт мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.