АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг ивээн тэтгэв

Монгол улс анх удаа олон улсын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын ивээн тэтгэгчээр Макс Групп ажиллаж, монгол үндэсний уламжлалт спорт хүчит бөх, хурдан морины үзүүлбэрийг сонирхуулсан юм. Энэ үеэр Макс Группийн зүгээс хурлын хүндэт зочин Мянмарын ардчилллын бэлгэ тэмдэг хатагтай Ан Сан Сү Чид хурдан удмын даага бэлэглэлээ.