“Амьдрал бэлэглэх мөч” цус хандивлах арга хэмжээг зохион байгууллаа
Сүүлийн жилүүдэд манай улсад шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангалтгүй байгаа билээ. Тиймээс Макс Группээс санаачилж ажилтнуудынхаа дунд “Амьдрал бэлэглэх мөч” цус хандивлах арга хэмжээг зохион байгуулсан юм. энэхүү арга хэмжээнд цусаа хандивлахаар 100 гаруй ажилтан ирсэн ч тодорхой шалтгааны улмаас эмчийн заавар зөвлөгөөгөөр хасагдаж, 47 ажилтан цусаа өгч 150 гаруй хүний амийг аврах буянтай ажил хийсэн.