Алтан морь шагнал Макс уяанд ирлээ

ММСУХ-ны “Монгол уяач” шинэ жилийн баярын цэнгүүн өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Арга хэмжээнд эрдэм төгс уяачид, унаач хүүхдүүд, хурдан морины зүтгэлтнүүд оролцдог бөгөөд тухайн оны шилдэгүүдээ тодруулдаг юм. Уламжлал ёсоор шилдэг есөн уяач, уралдаанч хүүхэд, азарга, их насны морьдоо шалгаруулсанаас гадна энэ жил эрлийз дээд насны шилдэг хүлгүүдийг мөн шалгаруулсан байна. Түүнчлэн алтан морь, молор эрдэнэ, эрдэнийн очир зэрэг одонгоор олон сайхан уяачид, морины зүтгэлтнүүд энгэрээ мялаалаа.

Үндэсний бүтээн байгуулагч Макс группийн үүсгэн байгуулагч, Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат, Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэд “Монгол уяач” арга хэмжээний дээд шагнал болох “Алтан морь” шагналын эзнээр тодорлоо. Морин жилд МУТМУ Д.Цэрэнжигмэдийн олон хурдан хүлэг улс бүсийн наадмаас түрүү айраг хүртсэн, Төр засгаас түүний ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлэн Аж үйлдвэрийн гавъяат цол тэмдэг олгосон зэрэг амжилт, бүтээл арвинтай жил байлаа.