Азийн аваргын мөнгөн медаль

2015 оны 11 сарын 1-ээс 11-ний өдөр Кувейт улсад зохион байгуулагдаж байгаа 13 дахь удаагийн Буудлага Спортын Азийн Аварга шалгаруулах тэмцээнд хийн гар бууны 10 метрийн rascals залуучуудын төрөлд Монголын эмэгтэй баг Мөнгөн медаль хүртлээ. Буудлага Спортын Азийн Аварга шалгаруулах тэмцээн нь 4 жил тутам зохион явагддаг чансаа өндөртэй тэмцээн юм. Тус тэмцээнд Монгол улсын залуучуудын багийн бүрэлдэхүүнд орж мөнгөн медаль хүртсэн Макс группийн тамирчин Д.Мишээл /МУБС 1-р зэрэгтэй/-д халуун баяр хүргэе.
