Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол хүртлээ

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Макс Группийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэдэд “Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цолыг 2013 оны 12 дугаар сарын 26-нд олголоо.
Улс орны эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа, үндэсний бүтээн байгуулагчдын хөдөлмөрийг төр засгаас үнэлэн хувийн хэвшлийнхний төлөөлөл болгож Макс Группийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэдийг ийнхүү шагнажээ.
Бидний ажлыг өндрөөр үнэлэн шагнасанд Макс Группийн хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.