Ажилтнуудынхаа хүүхдүүдэд мөнгөн хандив цуглуулж өглөө

Макс Групп эгнээндээ 2200 гаруй ажилтан нэгтгэсэн үндэсний хэмжээний томоохон ажил олгогч билээ. Группийн зүгээс хүмүүсийг найдвартай ажлын байраар хангахаас гадна тэдний амьдрах орчин нөхцлийг дээшлүүлэх, зарим тохиолдолд бодит тусламж дэмжлэг үзүүлж ажилладаг. Энэ удаад хүнд өвчтэй, эмчилгээний өндөр зардал шаардлагатай хүүхэдтэй ажилтнууддаа туслах аяныг группийнхээ хэмжээнд зохион байгуулж нийт 9 ажилтны гэр бүлд мөнгөн хандив цуглуулж өгсөн.