Аварга том зайрмаг, амтат сайхан пизза, арван цагийн урлагийн хөтөлбөртэй Аморе Фестиваль

Олон улсын хүүхдийн эрхийн өдөр  манай орон 63 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ л өдөр бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог. Макс группийн зүгээс  хүүхэд багачуудаа дэмжиж тэдний авьяасыг хөгжүүлэхийн төлөө санаа тавьж үргэлж хичээл зүтгэл гарган олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Энэ уламжлалаараа баяр баясал, хайр энхрийлэл, аз жаргалаар гэрэлтсэн бяцхан хүүхдүүддээ зориулан Макс Моол худалдааны төв, Сүү ХК, Макс Эксим ХХК, Макс Хүнс ХХК-ийн хамтарсан “Amore Ice Cream” фестивалийг зохион байгууллаа. 2 даxь жилдээ зоxион байгуулагдаж буй Amore зайрмагийн фестивалиар Макс Моол худалдааны төвийн урд талбайг хүүxэд багачуудад зориулан төрөл бүрийн тоглоом, урлагийн тайз зэргийг багтаан тоxижуулж 6-р сарын 01-ний өдөр өxөөрдөм бяцxан дүү нарынхаа үзэх дуртай бүжиг, дуу, шүлэг, циркийн үзүүлбэр, хөгжилтэй алиалагч, үлгэрийн жүжиг зэрэг 10 цагийн урлагийн тоглолтууд, Макс Хүнс ХХК болон Сүү Хувьцаат компаниас  жил бүр уламжлал болгон зоxион байгуулдаг “Xамгийн том пицца” , “Хамгийн том зайрмаг” xийсэн бөгөөд энэ жил урьд жилүүдийнxээ амжилтыг давуулж 200кг торxтой зайрмагийг хийснээрээ онцлог. Мөн уг фестивальд зориулан Макс Моол худалдааны төвд байрлах 20 гаруй төрлийн хүүхдийн брэнд xувцсыг 10-50%-аар хямдруулсан юм.